HOME | SEARCH | LOG IN | SIGN UP
Төвийн танилцуулга Зөвлөгөө Сургалт Үйл ажиллагаа Эмчилгээ Мидео Талбай
Зарлал
Мэдээлэл
Үйл ажиллагааны хөтөлбөр
Зураг
Column
Холбогдох сайтууд
- Сөүл хот
- Кёнгий аймаг
- Инчон аймаг
- Куанжү аймаг
- Тэгү аймаг
- Пүсан аймаг
- Канвон аймаг
- Кённам аймаг
- Кёнбүг аймаг
- Чолла пүг аймаг
- Чолла нам аймаг
- Чүнчон нам аймаг
- Чүнчон пүг аймаг
- Чэжү аймаг
 Home > Форум > Мэдээлэл > Галаас хүн аварсан монголчуудад виз олголоо

    Галаас хүн аварсан монголчуудад виз олголоо
    Admin     2007/11/10 4:08 pm
Шиндурим дахь засвар хийж байсан орон сууцны байранд гарсан гал түймрээр 11 хүний амийг аварсан ‘хатан зоригт’ хууль бус монголчуудын гавъяаг үнэлж хууль ёс болголоо

Өнгөрөгч 3 сарын 17 өдрийн үдээс өмнө Сөүл Күру дүүргийн Шиндурим хорооны D орон сууцны газар гарсан гал түймрээс 11 хүний амийг аварчихаад алга болсон хүмүүс хууль бусаар ажиллаж амьдарч байсан монгол иргэд байлаа. Тухайн байранд ажиллаж байсан монгол ажилчид гал гарсан газраас гарч чадахгүй байсан солонгос хүмүүсийг аварсныхаа дараа баривчлагдахаас эмээн зугтсан байна.

30 давхарын дээвэр дээр төмрөн гол нураах ажил хийж байтал гэнэт гал гарч монгол иргэн А гуайн амьсгал боогдсон ба нөгөө гурван ажилтныхаа хамт салхины эсрэг зүгрүү зугтжээ. Хэсэг хугацаанд ухаан санаагаа тайвшируулж байтал доод давхараас “амь авраарай” гэж орилох сонсогдсон ба дөрвөн монгол ажилчид 29 давхар руу буужээ.

29 давхарт утаанаас болон нүдээ нээхэд ч хэцүү байсан тул гараараа тэмтрэн ухаанаа алдсан 3 хүнийг олоод арай ядан дээвэр рүү гаргасан ба 24∼27 давхараас 7 хүнийг аварч, Б гуай 23 давхарт ухаан алдсан байсан нэгэн эмэгтэйг үүрэн гарчээ. Байрны дээвэр рүү гаргасан 11 хүнийг тэр дор нь гал унтраах багийн тусламжтайгаар эмнэлэг рүү шилжүүлсэн байна. А гуай болон түүний нөхөд гал унтраах хүмүүсийн хамт байрны дээвэр дээрээс тэдгээр хүмүүсийг аврах шатаар зөөсний дараа 1 давхар руу буусан байна.
view list 

Jump to:  


KMcenter 137-1 Garibong 1 Dong, Guro-Gu, Seoul. TEL:02-6900-8002 FAX : 02-6900-8001 E-mail : info@migrantok.org
Copyright by 2004 MigrantWorkers Center in Korea. All right, reserved. Representative : Son Jong Ha
Supported by ONTOIN