Гадаад ажилчдад эх орных нь тухай мэдээлэл болон Солонгост амьдрахад шаардлагатай мэдээллийг төрөл бүрийн аргаар дамжуулж байна.
Гадаад ажилчдад зориулсан “Монголчууд” сонинMigrantOK
Нийт 10 орны хэл дээр сар бүр хэвлэгдэн гарч байна. Сонин (солонгос, англи, хятад, филиппин, монгол, вьетнам, пакистан, индонез, тайланд, үзбекистан) хэлээр гарч байгаа ба захиалга өгвөл үнэгүй илгээнэ. ※ Дэлгэрэнгүй мэдээллийг 02)6900-8234 утас болон info@migrantok.org вэб сайтаас харна уу.
Migrant.kr Гадаад ажилчид болон гадаад ажилчдыг дэмжин ажиллагсдад зориулсан мэдээлэл солилцох нээлттэй булан:
Солонгосын өнцөг булан бүрт байрлаж буй гадаад ажилчдыг дэмжих төвүүд болон зөвлөгөө өгөхтэй холбоотой төрөл бүрийн мэдээлэл агуулсан вэб сайт. Мэдээлэл өдөр бүр шинэчлэгдэнэ.
K-Life Guide Гадаад ажилчдад зориулсан булан:
Солонгост ажиллаж, амьдрахад тулгарч буй асуудлаа энэхүү вэб сайтаар дамжуулан шийдвэрлэх боломжтой юм. Хэрвээ танд асуух асуулт байвал энэхүү вэб сайтны зарлалын самбарт бичиж үлдээвэл бид хариулах болно. ※ www.migrant.kr/klife
MNTV.netГадаад ажилчдад зориулсан интернет телевиз:
Хөтөлбөр : MNTV олон орны хэл дээрх мэдээллийн хөтөлбөр (солонгос, хятад, монгол, англи, филиппин, вьетнам, үзбекистан, пакистан), “Бодит амьдрал”, “SAME”, “Хэргийн газар дээр” зэрэг интернет тусгай хөтөлбөрүүдийг явуулж байгаа төдийгүй“Амьдрал дээрх солонгос хэл” интернет сургалтыг явуулж байна.
※ Долоо хоног бүрийн лхагва гаригт шинэчлэгдэнэ.