HOME | SEARCH | LOG IN | SIGN UP
Төвийн танилцуулга Зөвлөгөө Сургалт Үйл ажиллагаа Эмчилгээ Мидео Талбай
Даргын мэндчилгээ
Төвийн танилцуулга
Зохион байгуулалт
Төвийн түүх
Төвийн ажиллах цагийн хуваарь
Ирэх зам
 Home > Төвийн танилцуулга > Төвийн танилцуулга
    Төвийн танилцуулга
                                 
                      Гадаад ажилчдын дотны анд нөхөд болцгооё!Амархан сайн байцгаана уу?
                          Солонгос дахь гадаад ажилчдыг дэмжих төв” мэндчилж байна.
 
                            
 
Солонгос хэл сайн мэдэхгүй гадаад ажилчдад зориулсан олон орны хэлээр утсаар зөвлөгөө өгч байна. Солонгосын өнцөг булан бүрээс 1644-0644 дугаарыг дарвал 10 орны хэлээр зөвлөгөө авах боломжтой.
                                  
 
Гадаад ажилчдад эх орных нь тухай мэдээлэл болон Солонгост амьдрахад шаардлагатай мэдээллийг төрөл бүрийн аргаар дамжуулж байна.

Гадаад ажилчдад зориулсан “Монголчууд” сонинMigrantOK
Нийт 10 орны хэл дээр сар бүр хэвлэгдэн гарч байна. Сонин (солонгос, англи, хятад, филиппин, монгол, вьетнам, пакистан, индонез, тайланд, үзбекистан) хэлээр гарч байгаа ба захиалга өгвөл үнэгүй илгээнэ. ※ Дэлгэрэнгүй мэдээллийг 02)6900-8234 утас болон info@migrantok.org вэб сайтаас харна уу.
 
Migrant.kr Гадаад ажилчид болон гадаад ажилчдыг дэмжин ажиллагсдад зориулсан мэдээлэл солилцох нээлттэй булан:
Солонгосын өнцөг булан бүрт байрлаж буй гадаад ажилчдыг дэмжих төвүүд болон зөвлөгөө өгөхтэй холбоотой төрөл бүрийн мэдээлэл агуулсан вэб сайт. Мэдээлэл өдөр бүр шинэчлэгдэнэ.
 
K-Life Guide Гадаад ажилчдад зориулсан булан:
Солонгост ажиллаж, амьдрахад тулгарч буй асуудлаа энэхүү вэб сайтаар дамжуулан шийдвэрлэх боломжтой юм. Хэрвээ танд асуух асуулт байвал энэхүү вэб сайтны зарлалын самбарт бичиж үлдээвэл бид хариулах болно. www.migrant.kr/klife
 
MNTV.netГадаад ажилчдад зориулсан интернет телевиз:
Хөтөлбөр : MNTV олон орны хэл дээрх мэдээллийн хөтөлбөр (солонгос, хятад, монгол, англи, филиппин, вьетнам, үзбекистан, пакистан), Бодит амьдрал”, “SAME”, “Хэргийн газар дээр” зэрэг интернет тусгай хөтөлбөрүүдийг явуулж байгаа төдийгүй“Амьдрал дээрх солонгос хэл” интернет сургалтыг явуулж байна.
Долоо хоног бүрийн лхагва гаригт шинэчлэгдэнэ.
                                  
                     
 
Гадаад ажилчид Солонгосын нийгэмд зохицон амьдрахад туслах зорилготой төрөл бүрийн сургалтуудыг зохион явуулж байна.
Солонгос хэл болон таеквондогын сургалтууд нь жилд 2 удаа явагдана..
 
1. Солонгос хэлний сургалт: Анхан, дунд, гүнзгий шатаар явагдаж байна. (Харилцан яриа /хэл зүй)
   *Түвшин тогтоох шалгалт авсны дараа ангиудад хуваарилна.
2. Компьютер: Windows / интернет / MS word / MS excel
3. Таеквондогийн сургалт: Таеквондогийн үндсэн дасгал  
4. Тусгай лекц: Аюулгүй газ ашиглах, санхүү, амьдрал болон хөдөлмөрийн хуультай холбоотой тусгай лекц явуулж байна.
                     
                      
 
Олон орноос ирсэн гадаад ажилчид болон солонгос хүмүүс хоорондоо өөрсдийн орны соёлоо сурталчлах төрөл бүрийн үйл ажиллагаа зохион явуулж байна.
Орон бүрийн холбооны цугларалт, олон орны соёлтой танилцах үйл ажиллагаа, спортын өдөрлөг, солонгосоор хэн сайн ярих вэ? солонгос хэлний уралдаан, солонгосын үндэсний баяр болонорон бүрийн үндэсний баяр наадмыг тэмдэглэж байна    
                              
Төвөөс явуулж байгаа хөтөлбөрүүд бүгд үнэ төлбөргүй.
 
 Ажлын цагийн хуваарь:
    Даваа ~Баасан   09:00~18:00
   Ням                       09:00~18:00
Цайны цаг            12:00~13:00
※Бямба гаригт амрана.
  
                           “Солонгос дахь гадаад ажилчдыг дэмжих төв”
Jump to:  
 


KMcenter 137-1 Garibong 1 Dong, Guro-Gu, Seoul. TEL:02-6900-8002 FAX : 02-6900-8001 E-mail : info@migrantok.org
Copyright by 2004 MigrantWorkers Center in Korea. All right, reserved. Representative : Hae Seung Kim
Supported by ONTOIN