HOME | SEARCH | LOG IN | SIGN UP
Төвийн танилцуулга Зөвлөгөө Сургалт Үйл ажиллагаа Эмчилгээ Мидео Талбай
MNTV
Migrant.kr
MigrantOK
WebZine
- 2006 он
- 2007 он
 Home > Мидео > MNTV
    Mntv

 

MNTV.NET
 
Гадаад ажилчдад зориулсан MNTV( Migrant worker Network TeleVision) нь 2009 оны 5 сарын 1-с эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн билээ. Түүнээс хойш бид үзэгч та бүхэнд улам ойртон, мэдээллийн тайлбарыг улам чанаржуулахын төлөө ажилсаар ирсэн билээ. Үзэгч та бүхэн манай MNTV мэдээллийн сувгийг шимтэн анхаарал тавин хүлээн аваасай гэж хүсэж байна. (www.mntv.net)
 
MNTV интернет телевизийн танилцуулга
 
MNTV олон орны хэл дээрх мэдээллийн хөтөлбөр
 
MNTV мэдээллийн цагаар солонгост амьдарч буй гадаад ажилчид болон эх орондоо болж буй шинэ соргог мэдээллийн тухай хүргэдэг билээ. Манай “Олон орны хэл дээрх мэдээ” нь 8 сараас эхлэн нэмж 13 орны хэл дээр мэдээгээ гаргах боллоо. Энэхүү нэмэлт гадаад хэл нь Узбекстан, Непал, Камбуд, Индонез зэрэг юм. Гадаадын иргэд та бүхнийг өргөнөөр үзэж сонирхохыг хүсч байна.
 
*Мэдээ гарч буй орны хэл : солонгос, хятад, монгол, вьетнам, англи, үзбекистан, пакистан, филиппин, тайланд, шриланк, индонез, нэпал, камбуд.
 
*Дэлгэрэнгүй мэдээллийг www.mntv.net вэб сайт болон (02)6900-8215~19 утаснаас лавлана уу.
 
“Шинээр нэвтрүүлэх программын танилцуулга”
 
MNTV нь 8 сараас гадаад иргэдийн соёл иргэншилтэй танилцах программ “Гадаад иргэдийг таньж мэдэх нь” болон тэдний бодит амьдралыг сонсч болох ток шоу дурсамж яриа “Сэтгэгдэл” ийг нэвтрүүлэхээр төлөвлөөд байна. Бодит явдал, мэдээлэл болон шууд оролцохыг хүссэн гадаад иргэд та бүхэн MNTV үзэгчдийн буланд саналаа үлдээнэ үү.
 
“Амьдрал дээрх солонгос хэл” интернет хичээл
 
MNTV-с гарган явуулдаг “Амьдрал дээрх солонгос хэл” интернет сургалт нь гадаад ажилчид, солонгос хүнтэй суусан эмэгтэйчүүдэд зориулсан бөгөөд анхан шатны солонгос хэлний харилцан яриа болон амьдралд ойрхон солонгос хэлний дүрэм, нөхцөл, үг зэрэг хичээл зааж байгаа билээ.
“Амьдрал дээрх солонгос хэл” интернет хичээл: Анхан шат 1,2 / Дунд шат 1, 2 тус бүр 20 цуврал хичээлтэй.
 
MNTV тусгай дугаар
 
MNTV-нь тусгай дугаар нь гадаад ажилчидтай холбогдсон бодлого төлөвлөлт, хурал цуглааны талаар мэдээллийг хүргэдэг нэвтрүүлэг юм. Гадаад ажилчдын зүй зохистой амьдрал, эрхээ эдлэх, соёлын сэдэвтэй холбогдсон тусгай нэвтрүүлгээр дамжуулан гадаад ажилчдад тулгарсан хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэж өгөх зорилгоо тавьж ажиллаж байгаа билээ.
 
Гадаад ажилчдын тусгай хөтөлбөр
Гадаад ажилчдын талаар мэдэх
Гадаад ажилчдын дуу хоолой
 

                                                                                                                                             Шууд нэвтрэх


Jump to:  
 


KMcenter 137-1 Garibong 1 Dong, Guro-Gu, Seoul. TEL:02-6900-8002 FAX : 02-6900-8001 E-mail : info@migrantok.org
Copyright by 2004 MigrantWorkers Center in Korea. All right, reserved. Representative : Son Jong Ha
Supported by ONTOIN