Хэлний бэрхшээл, санхүүгийн боломжгүйгээс тэр бүр эмнэлэгт үзүүлж чаддаггүй гадаад иргэдэд зориулан “Дэлхийд хайрыг хуваалцъя” байгууллагаас “Гадаад иргэдэд зориулсан эмнэлэг” байгуулан европ болон ардын эмчилгээ гэх мэт төрөл бүрийн эмчилгээ үзүүлж байна,
Солонгост визтэй болон визгүй ажиллаж амьдарч буй гадаад иргэд 1 сая гараад байна. Цаашид ч солонгосын төрөлтийн хэмжээ багасах, ажиллах хүч дутагдах зэрэг шалтгаануудаас болон нэмэгдэхээс өөр аргагүй байдалтай байна. Эдгээр гадаад иргэд өчүүхэн жижиг өвчнийг тоолгүй, эмчлэлгүй байсаар өвчнөө хүндрүүлж бүр амиа алдсан тохиолдол ч байдаг. Дахин ийм эмгэнэлт хэрэг дахин бүү давтагдаасай хэмээн уг эмнэлэг бүх хүчээ дайчлан ажиллаж байна.
- Ажиллах цаг: Даваа-Баасан, Ням(09.30-18.00)-эмчийн үзлэг бүрийн цагийн хуваарь өөр болно
* Бямба амарна.
- Эмчилгээний төрөл : Шүд, солонгос ардын болон ёвроп эмчилгээ зэрэг
- Бүх эмчилгээ, үзлэг төлбөргүй
- Хаана: 2-р шугамны Күру дижитол танжи буудал буун 1-р гарцаар гаран 03 номерын автобусанд суугаад 2 буудал явж бууна.
- Харилцах утас: 02-863-9966